Монгол улс нийт 46 боомттой. Гэвч нийт экспортын 70 хувь, Замын-Үүд, Гашуунсухайт, импортын 92 хувь Алтанбулаг, Замын-Үүд, Гашуунсухайт боомтод ноогдож байгаа нь ачааллыг ихэсгэж, төвлөрөл бий болгоод байгаа ажээ.
Мөн эдгээр боомтын нэвтрүүлэг хүчин чадал хэрэгцээ, шаардлагаас 1.2-8.2 дахин бага байна. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд дараах боомтуудыг автозам, төмөр замаар холбохоор болжээ.
- Гашуунсухайт
- Ханги
- Шивээхүрэн
- Бичигт зэрэг боомтийг холбохоор болсон байна.
Ингэснээр бараа тээврийн өртгийг 75 хувь хэмнэж, экспортын хэмжээг 2 дахин нэмнэ гэж Засгийн газраас тооцоолж байгаа аж.