Хонины ястай болон цул мах, шатахуун А80, шатахуун А92, дизелийн түлш, түлшний мод, үхрийн ястай болон цул мах, цайны газрын хоолны үнэ, үнээний задгай сүү, алим, үхрийн цул мах болон гуяны цул мах нь инфляцид голлон нөлөөлжээ.
Үндэсний статистикийн хорооноос нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийн тайланг мэдээллээ. Энэхүү тайланд 2021 оны арваннэгдүгээр сард инфляц 10,5 хувь гарсны 5 нэгж буюу 47,6 хувиар хүнсний бүтээгдэхүүний үнэ нөлөөлж байна. Мөн инфляцад импортын барааны үнэ 50,4 хувиар нөлөөлж байна гэжээ.