Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу 2022 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн төрийн хяналтын байгууллагуудаас хувийн хэвшил болон иргэд рүү чиглэсэн хяналт шалгалтуудыг 50 хувь цөөлөх шийдвэр гаргалаа. Харин төрийн байгууллагуудад буюу төсвийн ерөнхийлөн захирагч нарт аудит хийх хяналт шалгалт хэвээр үргэлжилэхээр болсон байна.
Гэхдээ энэхүү шийдвэрийг төр хяналтаа сулруулж байна гэж ойлгож болохгүй бөгөөд хяналт шалгалтыг цахимд хэлбэрт шилжүүлж байгаа гэдгийг сайд онцлов.