УУХҮЯ-аас долоо хоногийн статистик мэдээг хүргэлээ. Тодруулбал,
- Манай улс өнгөрсөн долоо хоногт 152.2 мянган тн нүүрс, 4.5 мянган тн төмрийн хүдрийн баяжмал экспортолжээ.
- Төв банк энэ оны байдлаар байдлаар 20.08 тн алт худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 5.4 хувиар буурсан байна.
- Мөн 4648.9 мян.бар газрын тос олборлож, 4,090.4 мян.бар газрын тос экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 565.1 мян.бар буюу 16 хувийн өсөлттэй байна.
Улсын хэмжээнд энэ сарын 6-ны өдрийн байдлаар нийт 113 195 тн шатахууны нөөцтэй байгаагаас
- А-80 автобензин 7260 тн,
- АИ-92 автобензин 46 162 тн,
- ДТ 53 585 тн байна.
Улсын хэмжээнд АИ-92 /95,98/ автобензиний 39 хоногийн, Улаанбаатар хотын хэмжээнд 54,151 тн буюу 25 хоногийн нөөцтэй байна.