Өнгөрсөн баасан гарагт “Brent” болон WTI маркийн нефтийн ханш сүүлийн 15 долоо хоногт байгаагүй өндөр дүнгээр нэмэгдэв. Коронавирусийн шинэ хувилбар дэлхийн эдийн засгийн өсөлт болон газрын тосны эрэлтэд сөргөөр нөлөөлнө гэсэн хүлээлт багассан нь үүнд голлон нөлөөлсөн тухай “Reuters” дамжууллаа. Дээрх хоёр төрлийн нефтийн ханш өнгөрсөн долоо хоногт найм орчим хувиар дээшилсэн аж.
Баасан гарагт “Brent” маркийн нефтийн фьючерс ханш нэг хувиар нэмэгдэн, баррель нь 75.1 ам.долларт хүрсэн юм. WTI маркийн нефтийн үнэ ч дээрхтэй ижил хувиар өссөнөөр баррель нь 71.6 “ногоон”-той дүйжээ. Ташрамд дурдахад, АНУ-д өнгөрсөн арваннэгдүгээр сард инфляц 1982 оноос хойш байгаагүй өндөр хувьд хүрсэн үзүүлэлт гарсан нь “хар алт”-ны эрэлтэд нөлөөлнө хэмээн зарим шинжээч тэмдэглэжээ.