Нийслэлийн дийлэнх дэлгүүр, худалдааны төвд энэ сарын хоёрдугаар долоо хоногт хонины ястай мах нэг кг нь дунджаар 10 400, үхрийнх нь 13 300 төгрөгийн үнэтэй байжээ. Үхрийн цул махыг кг-ыг нь дунджаар 14 000, хониныхыг 12 000 төгрөгөөр борлуулсан аж. Энэ нь үхрийн махны үнэ өмнөх долоо хоногийнхоос кг тутамдаа 200 төгрөгөөр нэмэгдсэн дүн бол хониных нь 100-гаар хямдарсан үзүүлэлт болсныг нийслэлийн Статистикийн газрын тайланд дурджээ. Харин дээрх хугацаанд төмс кг нь дунджаар 1100, лууван 2800, байцай 2350 төгрөгийн үнэтэй байсан нь долоо хоногт төмсний үнэ 0.6 хувиар буурч, бусдынх нь 0.6-1.9 хувиар ахисан дүн гэнэ. Түүнчлэн махны үнэ хаана борлуулж буйгаас хамаарч кг тутамдаа 5000 төгрөгийн зөрүүтэй байгаа юм.