Олон улсын хүний эрхийн өдөр маргааш болно. Эл өдрийг угтан НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс манай улсад 150 зөвлөмж хүргүүлжээ. Үүнээс эдийн, засаг, нийгэм, соёлтой холбоотой зөвлөмжийг онцлон танилцуулж байна.
- Эмзэг бүлгийн хүмүүсийн эрх ашиг сонирхлыг хамгаалах, тэднний хууль ёсны ашиг сонирхлыг хангах талаар үргэлжлүүлэн анхаарч ажиллах/Кувейт/
- Ард иргэд, тэр дундаа нэн эмзэг бүлгийн иргэдийн амьдралын чанарыг сайжруулахын тулд халамж, нийгмийн хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн бэхжүүлэх/Вьетнам/
- Тогтвортой хөгжлийн 2020 оны хөтөлбөрийг холбогдох чухал зорилтыг биелүүлэхийн тулд ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн салбар хоорондын хэрэгжилтийг бэхжүүлэх/Куба/
- Ашигт малтмалын үйл ажиллагааны зөвшөөрөл олгох үйл явцад хүний эрх, хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийг үнэлэх, төслийн нөлөөлөлд өртөх бүх хүнийг үнэлгээний үйл явцад үр дүнтэй оролцох нөхцөл боломжийг бүрдүүлэх/Чили/
- Салбар дундын байгаль орчинд тулгамдсан асуудал, түүний дотор уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдлийг бууруулах тогтолцоог сайжруулахад шаардлагатай хууль, эрх зүйн орчинг бий болгож, бэхжүүлэх хүчин чармайлтыг эрчимжүүлэх /Фижи/
- 2019 онд батлагдсан Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлж, Монгол Улсын үндэсний хөгжил дэвшил, ард иргэдийн сайн сайхан байдлыг хангахын тулд авлигатай тэмцэх чиглэлээрх хүчин чармайлтаа үргэлжлүүлэх /Индонез/
- Нийгмийн халамжийн дэмжлэг шаардлагатай өрхүүдэд хоол тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээгээ үргэлжлүүлэх /Мьянмар/
- Нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг сайжруулж иргэдийн эдийн засаг, нийгэм соёлын эрхийг бодитой хангах чиглэлээр улам бүр хүчин чармайлт гаргах /БНАСАУ/
- Ядуурлын түвшингээс доогуур амьдарч байгаа бүлэгт нийгмийн халамж үзүүлэхэд чиглэсэн бодлогыг үргэлжлүүлэх /Оман/
- Иргэдийн зохистой орон байраар хангагдах эрхийг баталгаажуулахад онцгой анхаарч, ядууралтай тэмцэх, нийгмийн даатгалыг сайжруулах чиглэлээр илүү их арга хэмжээ авч хэрэгжүүлэх /Польш/
- Ядуурлыг бууруулах, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхийн тулд нийгэм, эдийн засгийн хөгжлийг үргэлжлүүлэн дэмжих /БНХАУ/
- Малчид, залуучуудын дунд ажилгүйдлийн түвшинг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээ сайжруулах /Мьянмар/ зэрэг зөвлөмжийг ирүүлжээ.