Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 586 тохиолдол батлагдлаа. Үүний 331 нь нийслэлд, 255 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд 5 хүн нас барсан байна.
Одоогоор эмнэлэгт 6927 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 1407 нь хүүхэд, 240 нь жирэмсэн эх байна. Харин гэрийн ажиглалтад 13899 хүн байна.