Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан 100 хувь төрийн өмчит байх шаардлагатай, стратегийн хувьд чухал ач холбогдолтой 30 гаруй аж, ахуй нэгжийг танилцуулж, төрийн тогтвортой бодлогоор дэмжихийг санал болголоо.
Эдгээр аж ахуй нэгжид:
- "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ
- “Монголросцветмет” ТӨҮГ
- "Эрдэнэс Оюу Толгой" ХХК
- "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК
- "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК
- Дархан дулааны сүлжээ ТӨХК
- “Диспетчерийн үндэсний төв” ХХК
- Монгол хүүд байгалыг хамгаалах төв,
- "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК
- “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК
- Дулааны хоёрдугаар цахилгаан станц,
- Дулааны гуравдугаар цахилгаан станц,
- Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц,
- "Дарханы дулааны цахилгаан станц" ТӨХК
- "Эрдэнэтийн дулааны цахилгаан станц" ТӨХК
- "Даланзадгадын дулааны цахилгаан станц" ТӨХК
- "Багануур дулааны цахилгаан станц" ТӨХК
- Налайх, Хөвсгөл ховд тус бүрийн дулааны станцууд,
- "Дулаан шарын гол" ТӨХК
- Улаангомын "Дулааны хоёрдугаар станц" ТӨХК
- Амгалан дулааны станц ХХК
- Эгийн голын усан цахилгаан станц,
- “Таван толгой түлш” ХХК
- "Автотээврийн үндэсний төв" төүг
- "Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар" ТӨҮГ,
- Барилгын хөгжлийн төв,
- "Монголын төмөр зам" ТӨХК
- "Улаанбаатар төмөр зам" ХНН
- Төрийн орон сууц корпораци,
- Монгол улсын хөгжлийн банк
- Эрчим хүчний дамжуулах дэд станц зэргийг стратегийн хувьд 100 хувь төрийн өмчит аж ахуй нэгж байхаар тусгасан байна.
Ташрамд дурдахад, Сангийн яам Төрийн өмчит бодлого зохицуулалтын газартай хамтран дээрх чиглэлээр бүтцийн өөрчлөлт хийх төлөвлөгөө гаргаж, өнгөрсөн хавраас эхлэн судалгаа, үнэлгээ хийгээд буй.
Бүтцийн өөрчлөлтийг гурван чиглэлээр хийхээр болжээ. Үүнд:
- Стратегийн хувьд 100 хувь төрийн өмчит байх шаардлагатай аж ахуй нэгж,
- Хувьцаат компани хэлбэрээр байх шаардлагатай аж ахуй нэгж, Өөрөөр хэлбэл, бирж рүү олон нийтийн хяналтад оруулж, тухайн компанийг засаглалын хувьд нийгэм эдийн засгийн үр өгөөжийг сайжруулах шаардлагатай компани
- Нийгэм, эдийн засгийн үр өгөөжгүй, цаашид төрийн өмчит байх шаардлагагүй гэж гурав ангилж бүтцийн өөрчлөлт хийх юм.
Өнөөдрийн байдлаар стратегийн хувьд 100 хувь төрийн өмчит байх шаардлагатай аж ахуй нэгжийг танилцуулсан бол удахгүй үлдсэн хоёр чиглэлээрх аж ахуй нэгжүүдийг танилцуулна гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан мэдээлсэн юм.