Цахим валют буюу биткойны ханш нэг өдрийн дотор түүхэн дээд үзүүлэлтээ хоёр удаа шинэжилж удаагаа 67 мянган ам.доллар давжээ.
"Binance" бирж дээр биткойн 7.5 хувиар өсөж, 67.63 мянган ам.долларт хүрсэн байна. "CoinMarketCap" цахим хуудасны мэдээллээр, биткойн 7.29 хувиар өсөж, 67.6 мянган доллар болжээ.
Биткойны үнэ хоёр сар дараалан өсөж байгаа бөгөөд аравдугаар сард 40 орчим хувиар өсч, 43,82 мянгаас 61,3 мянган ам.доллар болжээ. Криптовалютыг знэ долоо, наймдугаар саруудад хүчтэй өссөний дараа бага зэрэг буурсан юм. Дөрөвдүгээр сарын түүхэн дээд үзүүлэлтийн түвшинд биткойн очиж чадаагүй бөгөөд тавдугаар сард үнэ цэнээ гуравны нэгээр алдаж, улмаар үнэ нь 57,7 мянгаас 37,3 мянган доллар болж буурчээ. Харин аравдугаар сарын дундуур эргээд 60 мянган долларт хүрчээ.