Өнөөдөр нийслэлд явуулын 43, суурин 44 цэгт 96 багийн 373 эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж, 5748 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.
Дархлаажуулах цэгүүд өглөөний 9.00-17.00 цаг хүртэл ажиллах тул иргэн та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.