Өнгөрсөн долоо хоногийн байдлаар автозамаар 1159 автомашин, төмөр замаар 930 вагон нүүрс экспортолжээ. Мөн зэсийн баяжмал автозамаар 336, төмөр замаар 156 гарсан бол төмрийн хүдэр, баяжмалын хувьд төмөр замаар 1974, автозамаар 62 машин хилээр нэвтэрсэн байна.
Он гарснаар Монголбанк 18.35 тонн үнэт металл худалдан авсан байна. Лондонгийн металлын бирж дээр:
- Алт $1764.7,
- зэс $9458.5
- Төмрийн хүдрийн $109.1 ханштай байна.