Алтны ханш өнгөрсөн баасан гарагт сүүлийн нэг долоо хоногийнхоо доод түвшинд хүрэв. АНУ-ын Холбооны нөөцийн сангийн хурал маргааш, нөгөөдөр болох товтой энэ үед тус улсын инфляц, ам.долларын ханш өссөн үзүүлэлт гарсан нь үүнд нөлөөлсөн тухай “Reuters” мэдээлэв. Баасан гарагт шар металлын үнэ 0.9 хувиар хямдарснаар унцийнх нь спот ханш 1769 “ногоон” болов. Мөн ирэх арванхоёрдугаар сард нийлүүлэх фьючерс ханш нь 1.04 хувиар буурснаар 1783 ам.долларт хүрсэн аж. Дээрх сангийн хурлаар худалдан авах бондын хэмжээгээ хэзээнээс багасгахаа шийдвэрлэж, танилцуулна гэсэн хүлээлт үүсээд буй юм. “Алтны ханшийн уналтыг зогсоох зүйл одоогоор алга” хэмээн Чикаго дахь “Blue line futures” компанийн ахлах стратегич Филлип Стрейбл дурджээ.
ВАЛЮТЫН ЗАХ
ХУВЬЦААНЫ ЗАХ
БОНДЫН ЗАХ