Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхий захирал О.В.Белозеров болон “Роснефть” компанийн захирал И.И.Сечин нартай өнгөрсөн долоо хоногт утсаар ярьсныг Засгийн газраас мэдээлсэн. Энэ үеэр манай улсын шатахууны хэрэглээний 90 гаруй хувийг нийлүүлдэг “Роснефть” компанийн захирал И.И.Сечин манайд нийлүүлэх шатахууныг гэрээний дагуу бүрэн хэмжээгээр ачуулахаа мэдэгдсэн байна.
Улаанбаатар хотод өнгөрсөн өдрүүдэд шатахууны хангамж хэвийн байсан. Харин орон нутагт, ялангуяа төвөөс алслагдсан сумуудад шатахуун долоо хүртэлх хоногоор тасрах тохиолдол гарч буй мэдээлэл манай сонины редакцад ирж байв. Тэгвэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас “Роснефть” компани үйлдвэртээ засвар хийж, өнгөрсөн сар болон энэ сарын эхний өдрүүдэд шатахууны нийлүүлэлтээ хязгаарласан. Одоогоор ОХУ-аас авах шатахууны нийлүүлэлт хэвийн боллоо. Тиймээс орон нутаг руу хүрэлцээтэй хэмжээгээр ачуулж эхэлсэн” гэсэн мэдээлэл өглөө.