Эрчим хүчний сайд М.Баярмагнай ОХУ-д айлчлал хийгээд ирлээ. Энэ үеэр ОХУ-аас импортлон авдаг 220 кВ-ын Селендумыг ирэх арванхоёрдугаар сарын 15-ны дотор Дарханы агаарын шугамын зөвшөөрөгдөх чадлын дээд хэмжээ 245 МВт байсныг, 345 МВт хүртэл өсгөхөөр ОХУ-ын эрчим хүчний орлогч сайд Е.Грабчактай тохиролцжээ.
Айлчлалын үеэр тус улсын Засгийн газрын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр Улаанбаатар хотын дулаан, цахилгааны эх үүсвэрийн суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжийн талаар харилцан ярилцсан байна. Түүнчлэн Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Д.Даваатай уулзаж, хоёр улсын дипломат харилцаа үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд хийгдэж байгаа ажлууд болон эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааны талаар ярилцжээ.
Бэлтгэсэн Б.Содгэрэл