Монгол Улсын Засгийн газар, Уул уулхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас шатахууны хомстолоос ахиад л урьдчилан сэргийлж чадсангүй. "Санаа бүү зовцгоо, шатахуун хүрэлцээтэй байгаа" гэх боловч тав зургаа хоноод шатахуун хомстож, иргэд балга бензин авах гэж өдөржин, шөнөжин дугаарладаг болов. Урьд шөнө ч эл байдал давтагдав. Шатахууны хомстох сураг гарч, иргэд бензин авахаар уртаас урт дараалан үүсгэн хүйтэн цемент дээр, ШТС сахиж, хонолоо. Харин манай эрх баригчид анир чимээгүй, таг чиг байсаар...