Төвбанк өнгөрсөн есдүгээр сард хоёр тонн үнэт металл худалдан авчээ. Улмаар энэ оны эхнээс нийт 15 тонн үнэт металл худалдан аваад буй аж. Энэ нь өмнөх жилийн мөн үеийнхээс 2.2 тонноор багассан үзүүлэлт гэнэ. Өнгөрсөн сард Дархан-Уул аймаг дахь Төвбанкны хэлтэс 97.8, Баянхонгор дахь салбар нь 156 кг үнэт металл худалдан авчээ. Энэ хугацаанд нэг грамм алтыг дунджаар 162 906 төгрөгөөр авсан байна. Сонирхуулахад, тус банк 2019 онд 15.2, өнгөрсөн жил 23.6 тонн үнэт металл худалдан авсан дүн бий.
Бэлтгэсэн Ц.Ундрал