Шатахууны хомстолоос гарахаар төр хувийн хэвшлийн байгууллага дор бүрнээ хичээж буй. Тухайлбал, Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Ц,Эрдэнэбаяр өчигдөр шатахуун импортлогч компаниудтай уулзалт хийж, маргааш гэхэд шатахууны борлуулалтыг хэвийн горимд оруулах үүрэг чиглэл өгсөн байна. Компаниуд даваа гарагт хэвийн горимд шилжүүлэхээ илэрхийлжээ. Харин шатахууны үнээ нэмсэн "Петровис “ ХХК "Манай компанийн зүгээс үнэ нэмээгүй, техникийн алдаанаас самбар өөрчлөгдсөн байж болзошгүй" гэж мэдэгдсэн байна.
Өчигдөр 1500 тонн бүхий 150 вагон АИ-92 шатахуун Ангарскийн нефтийн үйлдвэрээс Наушки өртөөнд хүрсэн гэнэ. Мөн өчигдөр БНХАУ-ын “Петрочайна Интернэйшнл” компанийн Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрээс АИ-92 автобензин ачаалж дуусжээ. Шатахуунтай галт тэрэг Хөх хотоос Эрээний боомтын зүг өнөөдөр хөдөлж, ирэх долоо хоногийн дунд үед Монголд орж ирэх аж.