Монголын модон бөмбөгийн үндэсний шигшээ баг, “Залуу од” клубийн тамирчин, ОУХМ М.Сугарсүрэн “Багийн спорт бол тамирч ныг бүх талаар өв тэгш хөгжүүлдэг. Спортын төрлүүдээс модон бөмбөгийг “Газрын шатар” хэмээх нь бий. Спортод ч, амьдралд ч амар зүйл гэж байхгүй. Цас, бороо, шуурга гээд байгалийн ямар ч нөхцөлд бэлтгэлээ шантралгүй хийж, амжилтаас атгасан. Тамирчин хүн хи чээллэж байгаа спортоо хэцүү гэж бодоогүй цагт л зорьсондоо хүрдэг юм” хэмээсэн. Тэрбээр Монголын модон бөмбөгийн спор тыг амжилтаараа өнгөлж яваа цөөн тамирчны нэг. Энэ спортоор залуус тэр бүр сонирхож хичээллээгүй үед тэрбээр хөл тавьж, Монголын нэрийг гадаадын олон тэмцээнд гаргаж байв. Тухайлбал, 2016 онд БНСУын Чэжүд болсон модон бөмбөгийн ДАШТий холимог хос, ба гийн талбайн цохилт төрөлд өрсөлдөж, хошой хүрэл медаль хүртсэн юм. Ам жилтынхаа чансаагаар өдгөө дэлхийн шилдэг 30 тамирчнаас VI байрт жагсдаг түүнтэй ярилцлаа.
-Модон бөмбөгийн тамирчид УАШТ-ийг үзэгчгүй зохион байгуулах хүсэлтээ УОК-т удаа дараа явуулахад татгалзсан хариу өгчээ. Тэмцээнд оролцохгүй, бэлтгэл хийхгүй удах нь тамирчдад амаргүй байгаа бололтой. Та цар тахлын үед цаг хугацааг хэр үр дүнтэй өнгөрүүлж байна вэ?
-Би өөрийн хүслээр тангараг өргөсөн цэргийн хүн боллоо. Намайг спортод дуртайг аав мэддэг болохоор хаана л тэмцээн, уралдаан болно дагуулж яваад үзүүлдэг байлаа. Арванхоёрдугаар ангиа сагсан бөмбөгийн I зэрэгтэй төгсөж, намар нь Улаанбаатарт оюутан болохоор ирсэн. I курсээ төгсөх жил дасгалжуулагч Ж.Загас багш модон бөмбөгөөр хичээллэх санал тавив. Бэлтгэл хийж буй ах, эгч нарыг хэд хоног хараад сонирхолтой санагдаж, гэрийнхэндээ хэлэхэд “Ямар спорт гэнэ ээ, Монголд ийм төрлөөр тамирчин бэлтгэдэг юм уу” гээд гайхаж билээ. Модон бөмбөг Тайваниас гаралтай. Монголчуудын сонсож байгаагүй спорт “бууриа засаж” төвхнөсөн нь хүмүүсийн анхаарлыг ихэд татсан. Зуны амралтаараа гэртээ ирээд удаагүй байтал багш холбогдож “Модон бөмбөгийн УАШТ болох гэж байна. Эмэгтэй тамирчин оролцох хэрэгтэй боллоо, чи ирээч” гэв. Аав, ээж тэмцээнд оролцохыг зөвшөөрсөн тул тэр өдрөө хот руу явсан.
-Охиныхоо бэлтгэл хийхийг харсаар байгаад аавд тань энэ спортоор хичээллэдэг болсон гэл үү?
-Тийм ээ, аав хотод ирсэн үедээ бэлтгэл хийхийг минь сонирхож хардаг байлаа. Нэг өдөр бэлтгэл дээр ирж надтай уулзахдаа “Модон бөмбөг тэмээн поло тоглохтой төстэй юм” гээд багшаас бөмбөг, цохиур, хаалга аваад харьсан юм. Түүнээс хойш гэрийнхэндээ зааж, хашаандаа тоглодог болсон.
-Бөмбөг, цохиуртай нөхөрлөсөн оюутан охин тамирчин болох гараагаа ямар тэмцээнээр эхлүүлэв?
-УАШТ-д анх удаа оролцож, өөрийгөө сорь- сон. Оюутан байх он жилүүд хамгийн сайхан дурсамж үлдээжээ. Модон бөмбөг эко спорт.Намайг найз нөхөдтэй болгож, спортын хүрээлэлд татаж оруулсан. Тэмцээний дараа багийнхантайгаа сэтгэгдлээ хуваалцаж, алдаа, оноогоо ярилцаж суух сайхан санагддаг байлаа. Багш минь сайн оролцсон үед урам хайрлана, бид ч өөдрөг үг сонсож, магтуулах дуртай. Манай багт муу зуршилтай хүүхэд байгаагүй. Багийн ахлагч Б.Баянбулаг тамирчдаа зөв удирдаж, алдаа, дутагдал гаргавал нь зэмлэхээс илүү зөвлөдөг байсан нь бидний амжилтад их нөлөөлсөн.
-Гадаадын тэмцээнд оюутан байхаасаа оролцож, амжилт гаргасан байдаг. Эх орноо төлөөлж оролцсон анхны тэмцээнээс ямар бодол тээж ирсэн бэ?
-Хилийн дээс анх удаа алхахдаа БНХАУ-ын Хайнань мужийн Саньяа хотод 2013 онд болсон ДАШТ-д оролцож, V байр эзэлсэн. Тус тэмцээнд өрсөлдсөн гадаадын шилдэг тамирчдын тоглолтоос өөртөө хэрэг болох олон зүйл харсан. Тэдний давуу талаас суралцах хэрэгтэйг ойлгосон тул Монголд ирэнгүүтээ амралгүй, бэлтгэлдээ гарсан. Дараахан нь Малайзад зохион байгуулах Оюутны аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх байсан болохоор өөрийгөө дайчилсан юм. Би их азтай. Ямар ч тэмцээнд оролцохоор явахад гэрийнхэн минь миний найдвартай ар тал болдог байлаа.
-Хичээл зүтгэл гаргаснаа цөөнгүй харуулсан. Таны хувьд 2016 он амжилт дагуулсан жил байв. БНСУ-ын Чэжүд болсон модон бөмбөгийн ДАШТ-ээс холимог хосын төрөлд Г.Төмөрбаатартай хамт хүрэл медаль хүртсэн. Тэр тэмцээнд дэлхийн алдартай тамирчид оролцсон байдаг, хэр өрсөлдөөнтэй болсныг сонирхуулж яриач?
-Тэмцээний холимог хосын төрөлд Г.Төмөрбаатар ахтай оролцоход их түшигтэй байсан. Тайланд улсын шилдэг багтай 12 зам тоглохдоо тэнцэж, 13 дахь дээр нь их сандарсан. Хэрвээ хожигдвол медальгүй үлдэх тул бид бүх зүйлээ тэр үед шавхаж гаргасан даа. ДАШТ-д манай эмэгтэй тамирчид багийн талбайн цохилт төрөлд амжилттай оролцож, мөн хүрэл медаль хүртсэн. Монгол Азийн орнуудыг бодвол эрс тэс уур амьсгалтай. Бид зөвхөн урин дулааны улиралд бэлтгэл хийдэг. Тайланд, Хонконг, Хятадын тамирчид байнга бэлтгэл хийдэг болохоор тоглох техникээр давуу байв. Ж.Загас багшийн зөвлөж, чиглүүлсний ачаар бид тэдэнтэй эн тэнцүү тоглосон.
-Тэр жил болсон тэмцээнүүдэд амжилттай оролцож, ОУХМ цолны болзол биелүүлсэн байх аа?
-Модон бөмбөгт хөл тавьсан үеэс миний амьдралын хэмнэл өөрчлөгдсөн. Өглөө хичээлдээ гүйнэ, өдөр нь цохиур, бөмбөгөө үүрээд л Их Тэнгэрийн аманд бэлтгэл хийхээр алхана. Аав намайг тэмцээнээс медаль хүртэхэд их дуртай. Б.Баянбулаг, Ц.Баасанжаргал ах нарыг ОУХМ цол авахыг хараад би тэдэн шиг спортын цолтой тамирчин болно гэж өөртөө хэлж байлаа. Зорьсондоо хүрэхэд минь багийн маань охид дэмжиж, их тусалсан шүү.
-Шилдгүүдийн тоглолтыг ДАШТ-ээс л хардаг. Гадаадын тамирчдад монголчууд эн тэнцүү өрсөлдөгч болсныг харах ямар санагддаг байсан бол?
-Бид Тайланд улсын тамирчдын тоглолтыг сонирхож хардаг байсан. Тэдний тоглох арга барил, техник, тактик үнэхээр гайхалтай. Бэлтгэл хийж, тэмцээнд оролцдог байдал, бөмбөг, цохиуртайгаа хэрхэн харьцаж байгаа нь хүртэл бусдаас онцгой. Өрсөлдөгчдөө ур чадвар, давуу талаараа үлгэрлэдэг тэднээс сурсан зүйл чамгүй.
-Хүчтэй өрсөлдөгчдөө ялж, дэлхийн аваргаас медаль зүүх амаргүй. Тэр үед Монголдоо хурдан очиж, аав, ээждээ харуулахыг их хүсэж байв уу?
-Тэгэлгүй яах вэ, медальт байрт шалгарсан хэрнээ өөртөө нэг л итгээгүй. Орой нь тэмцээний хаалт дээр медалиа зүүснийхээ дараа л гэрийнхэндээ дуулгасан. Монголд ирэхэд аав, ээж минь мөнгөн аягатай сүү бариад нисэх онгоцны буудал дээр угтсан. Охиндоо урам хайрласан тэр мөч аавын минь хамгийн сүүлчийн баяр байлаа. Дараа нь амлалтдаа хүрч тамирчдын баяраар спортын мастер цол хүртэхэд “Миний охин аавынхаа авч чадаагүй цолыг хүртлээ. Амжилт, хичээл зүтгэлээр нь их бахархаж байна” гээд духан дээр үнсээд тэвэрсэн нь одоо ч тодхон санагдана. Аавыгаа сүүлчийн удаа баярлуулсан тэр шагнал бол ДАШТ-ээс хүртсэн хошой хүрэл медаль юм шүү дээ. Аавынхаа амин охин нь байлаа. Тэр үед хоёр ах минь өрх тусгаарлаж, би аав, ээжтэйгээ хамт амьдардаг байсан юм.
-Хүрэл медалиас хойш амжилтын буухиа үргэлжилсэн гэж бодож байна.
-УАШТ-ээс зүүсэн анхны мөнгөн медаль надад амжилт гаргах урам өгсөн. БНСУ-ын Чэжүд болсон ДАШТ-д эх орныхоо нэрийг гаргаж хүрсэн хошой хүрэл медаль үнэ цэнтэй шагналын маань нэг.
-Азийн орнуудад модон бөмбөгийн спорт өндөр хөгжсөн. Өрсөлдөгчдийнхөө амжилттай эн зэрэгцэхийн тулд манайхан хамгийн түрүүнд юүг хөгжүүлмээр санагддаг вэ?
-Улс болгоны тамирчдын ур чадвараас суралцах зүйл бидэнд их байдаг. Монголд модон бөмбөгийн спортын олон улсын жишигт нийцсэн бэлтгэлийн талбайтай болох нь чухал. Тамирчид хүссэн цагтаа бэлтгэл хийж, амжилт гаргахад нэг алхам ойртоно.
-Та дэлхийн шилдэг 30 тамирчнаас VI байрт жагсдаг. Хаана зохион байгуулсан тэмцээнд амжилт гаргаж, шилдгүүдийн эгнээнд багтав?
-Дээр өгүүлсэн Хятадын Саньяад зохион байгуулсан ДАШТ, Малайзын Перлис хотод болсон Оюутны ДАШТ-ээс амжилттай оролцож, жагсаалтыг чансаагаараа тэргүүлдэг дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэх болсондоо баярладаг.
-Ж.Загас багшийн удирдлагад хичээллэхээр ирсэн эхний өдөр, шигшээ багийнхны тань угтаж авсан уур амьсгал ямар санагдав?
-Намайг бүгдээрээ халуун дотно угтаж авсан. Багш “Манай Сугараа сагсан бөмбөг тоглохдоо их ууртай, шартай харагддаг шүү” гэж билээ. Шигшээ багийн босгоор анх алхсан өдрөө л өөрийгөө зөв зүйл сонгосныг мэдэрсэн.
-Оюутан цагийн амьдрал нүд ирмэхийн зуур л өнгөрсөн биз. Бэлтгэл хийж, тэмцээнд оролцож байтал сургуулиа төгсөх болчихсон уу?
-Оюутан ахуй үеэ модон бөмбөггүйгээр тө- сөөлдөггүй. Өглөө гараад оройн бор хоногтой уралдаж гэртээ ирдэг байсан амьдрал минь на- дад дурсах олон зүйл үлдээсэн. Тэмцээн дөхөхөөр их догдолж, хүлээдэг сэн. Багийнхантайгаа цагийг хамтдаа өнгөрүүлдэг байсан минь одоо бодоход хамгийн жаргалтай өдрүүд байжээ.
-Завгүй гүйсэн он жилүүдэд өөрийгөө хэр өөрчилж, хөгжүүлсэн бэ?
-Тэмцээнээс медаль аваагүй үедээ өөрийгөө их голдог байснаас биш энэ спортоос болих тухай бодож байгаагүй. Аав, ээж, багш,“Залуу од” клубийн ах, эгч, найзууд минь намайг хааяа нэг шантрахад хурцалж, амжилт өөд тэмүүлэхэд хамт алхсан гэж боддог. Ж.Загас багшгүйгээр Монголын модон бөмбөгийн спортын хөгжлийг төсөөлөх аргагүй. Өдий зэрэгтэй яваа минь багшийн минь ач. Энэ ташрамд, багшдаа, мөн багийнхаа тамирчдад баярлаж талархдагаа уламжилъя.
-Тэмцээнд ялагдчихаад дараагийнхад нь хожихын тулд өөртөө ямар зорилго тавьдаг байв?
-Би Тайландад 2018 онд болсон ДАШТ-д ялна гэсэн итгэлтэй оролцсон. Тэр үед л тамирчин хүний сэтгэл зүй тэмцээнд ямар чухал болохыг ойлгосон.
-Та одоо ямар ажил эрхэлдэг вэ. Амьдралд хөл тавихад энэ спортоор хичээллэсэн тань сайнаар нөлөөлөв үү?
-Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын ерөнхий газрын бичиг хэрэг, архивын эрхлэгчээр ажиллаж, хөдөлмөрийнхөө гарааг эхэлсэн. Одоо хань, охины хамт Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангид дуудлага хүлээн авагчаар ажиллаж байна.
-Шигшээ багийнхантайгаа холбоотой байдаг уу, хамгийн сүүлд ямар сэдвээр яриа өрнүүлэв?
-Оюутан байхдаа “Сургуулиа төгсөөд спортоо орхихгүй, багийнхаа тамирчдыг хэзээ ч мартахгүй” гэж боддог байлаа. Сүүлийн үед ажил, амьдрал гэж завгүй гүйгээд нөхөдтэйгөө холбоо барьж амжсангүй. Гэхдээ сэтгэлдээ бол тэднийгээ бодож, дурсамжуудаа санагалзаж явдаг.