Манай улс энэ онд 28.7 сая тонн нүүрс экспортолж, 1.3 их наяд төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлэхээр тооцсон. Энэ оны эхний найман сарын үзүүлэлтээр эл төлөвлөгөөг 40 орчим хувийн гүйцэтгэлтэй хэмээн дүгнэжээ. Гэвч 472.1 тэрбум төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлсэн нь мөнгөн дүнгээр 55 хувийн хувийн биелэлттэй байгаа аж. Өөрөөр хэлбэл, экспортын биет хэмжээ буурсан ч, дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өндөр байгаа учир манай улсын эдийн засагт эерэг нөлөөлсөн байна. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар Гашуунсухайт-Ганцмод боомтоор 860 орчим автомашин хилээр нэвтэрч, 108.870 мян.тн нүүрс гаргажээ.