Дорнын эдийн засгийн чуулга уулзалт ОХУ-ын Владивосток хотын “Русский” арал дээр эхэллээ.
Уулзалтын эхний хуралдаанаар Арктикийн хөгжил, ОХУ, Монголы Улсын харилцаа, АСЕАН -ны орнуудтай хамтран ажиллах талаар ярилцана. ДЭЧ Алс Дорнодын Их сургуулийн хотхонд есдүгээр сарын 2-4-ны өдрүүдэд болох юм байна.
Энэ удаагийн чуулга уулзалтын гол сэдэв нь өөрчлөгдөж буй ертөнцөд Алс Дорнодын шинэ боломжууд юм. Энэ жил чуулга уулзалт холимог хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд зарим зочид цахимаар оролцох аж. Нийтдээ чуулга уулзалтад дөрвөн мянга орчим төлөөлөгч оролцох төлөвтэй байна.
Чуулга уулзалтын эхний өдөр “ОХУ-АСЕАН”-ы бизнесийн уулзалт ярилцлагаар нээгдэх бөгөөд эрчим хүч, хөдөө аж ахуй, мод боловсруулах үйлдвэр, аялал жуулчлалын чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх хэтийн төлөвийг хэлэлцэнэ.
Есдүгээр сарын 2-ны өглөө мөн "Орос, Монголын харилцааны түүхэн ба орчин үеийн чиг хандлага: 100 жилийн ойг утгах нь” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, “Валдай” олон улсын хэлэлцүүлгийн клубын "Алс Дорнод ба Арктикийн дэлхийн сорилт, боломжууд" хуралдаан болох юм. Чуулга уулзалтад оролцогчид Алс Дорнод, Арктикийн бүс нутаг, тэр дундаа коронавирусний цар тахлын нөхцөлд амжилттай хөгжихөд ямар хүчин зүйлүүдийг харгалзан үзэх шаардлагатайг тодорхойлно.
Мөн энэ өдөр чуулга уулзалтын хүрээнд "Орос-Хятад", "Орос-Итали", "Орос-Европ", "Орос-Энэтхэг"-ийн бизнесийн уулзалт яриа болно.
Есдүгээр сарын 3-ны баасан гарагт чуулга уулзалтын нэгдсэн хуралдааныг зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд хуралдаанд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин биечлэн үг хэлэх бол Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев болон Монгол Улсын төрийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх цахим хэлбэрээр оролцоно.
Есдүгээр сарын 4 -ний бямба гарагт Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд АПЕК буюу Ази-Hомхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын олон улсын дээд боловсролын бага хурлыг зохион байгуулна.
Мөн Аргентины Ерөнхийлөгч Альберто Фернандес, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди, Тайландын Вант Улсын Ерөнхий сайд Праут Чан-Оча нар дүрс бичлэгээр мэндчилгээ дэвшүүлж, чуулга уулзалтад оролцогчдод хандан үг хэлнэ.
Есдүгээр сарын 4 -ний бямба гарагт Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд АПЕК буюу Ази-Hомхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын олон улсын дээд боловсролын бага хурлыг зохион байгуулна. Алс Дорнодын Их сургуулийн ректорын үүрэг гүйцэтгэгч Алексей Кошелын хэлснээр энэ жил уулзалтад их олон төлөөлөл оролцох бөгөөд Австрали, БНСУ, Вьетнам, Япон, Хятадад их сургуулийн ректорууд ирэх юм. Оролцогчид APEC болон Африкийн орнуудын дээд боловсролд оруулах хувь нэмэр, боловсролын дижитал өөрчлөлтийн асуудал, бусад орны их дээд сургуулиудын хамтын ажиллагааны талаар ярилцана.