Энэ оны эхний долоон сарын байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлт 8.579.8 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 1.849.1 сая ам.доллар буюу 27.5 хувиар өссөн байна. Ингэснээр экспорт импортоос давж, 903.4 сая ам.доллароор өссөн үзүүлэлттэй гарчээ.
Нийт экспорт оны эхний долоон сарын байдлаар 4.741.6 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 953.0 сая ам.доллар буюу 25.2 хувиар өссөн.
Үүнээс эрдэс баялгийн бүтээгдэхүүний экспорт 4.274.3 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 693.9 сая ам.доллар буюу 19.4 хувиар өссөн байна.
Чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, хайлуур жонш, молибдены баяжмал, боловсруулаагүй нефть, хагас боловсруулсан алт, мөнгө, тунгаасан зэс ба хайлш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь нийт экспортын 90.1 хувийг эзэлж байна.