Цахим мөнгө буюу биткоиныг бүтэгч Сатоши Накамото хэмээх нууц нэрээр нуугдаж байсан нэгэн Калифорнийн программист Хал Финни байж магадгүй юм. Энэ тухай “Bloomberg” -ийн ахлах шинжээч Эрик Балчунас Твиттер хуудсандаа бичжээ.
Эл таамаглалаа Балчунас 1993 оны 1 -р сарын форумын бичлэгийг олж үзсэнийхээ дараа дэвшүүлжээ. Тэрхүү форумын үеэр програмист Хал Финни орчин үеийн NFT -ийн зарчимтай маш төстэй криптовалютын арилжааны картуудын технологийг маш тодорхой тайлбарласан байна.
"Цахим мөнгө худалдаж авах, худалдах тухай бага зэрэг бодсоны дараа би үүнийг яаж танилцуулахаа олж мэдсэн. Криптографын урлагийн эдгээр гайхалтай жишээнүүд крипто сонирхогчидын анхаарлыг татах байх" гэж Хал Финны хэлснийг тэрээр иш татжээ.
Балчунасын бичиж буйгаар Хэл Финн 2014 онд 58 насандаа булчингийн склероз өвчний улмаас нас баржээ.
Энэ жилийн эхний хагас жилийн байдлаар Сатоши Накамотогийн хөрөнгө 60 тэрбум доллароос давсан байна.
2018 онд “Findsatoshi” нийгэмлэгийн олон улсын бүлгийн биткойн сонирхогчдын бүлэг Сатоши Накамотог олохын тулд хандивын аян өрнүүлсэн байдаг.