Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2021 оны эхний долоон сарын гүйцэтгэлээр 8.6 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх жилийн мөн үеийнхээс 2.9 их наядаар (50.4 хувь) өссөн үзүүлэлт болсон. Тэгвэл үүнээс эрдэс баялгийн салбараас төвлөрүүлсэн орлого 2.81 их наяд төгрөг болсноор 2020 оны мөн үеийнхээс 1.72 их наяд буюу 2.6 дахин өссөн гэж салбарын яамнаас мэдээлэв. Тус салбараас 1-7 дугаар сард нэгдсэн төсвийн орлогын 32.5 хувийг бүрдүүлснийг мөн дурдлаа. Энэ хугацаанд зэсээс 1.25 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлсэн нь өмнөх жилийн мөн үеийнхээс 3.4 дахин илүү дүн болсон байна. Тэгвэл нүүрсээс 167.2 тэрбум төгрөг бүрдүүлсэн нь 54.8 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Төмөр, цайраас 73.2, 49.2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь 2.7, 3.9 дахин нэмэгдсэн гэсэн үг. Мөн хайлуур жоншноос 46.7 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь 4.2 дахин, алтнаас 40.1 тэрбумыг бүрдүүлсэн нь 47 хувиар өссөн дүн болжээ. Дэлхийн зах зээлд зэс, нүүрс зэрэг таваарын ханш ихээхэн өссөн үед манай улсын бүтээгдэхүүний нийлүүлэлт зогсоогүй бол дээрхээс илүү орлого олох боломж байв.
Бэлтгэсэн Б.Сонор