Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 200 дахь хоногийнхоо ажлын тайланг танилцууллаа. Тус тайланд иргэдэд үнийн дарамт учруулахгүйгээр шатахууныг онцгой албан татвараас чөлөөлсөн талаар дурджээ.
Тухайлбал, АИ-92 автобензоныг татвараас чөлөөлснөөр манай улсын хэрэглэгчид 2050 төгрөгөөр худалдан авч буйг танилцуулав. Харин энэ төрлийн шатахууныг ОХУ-д 1929, БНХАУ-д 3111 төгрөгөөр борлуулж байгаа аж.
Тэгвэл "Брэнт марк"-ын газрын тосны үнэ 73.85 ам.доллар байгаа гэнэ.