Дэлхийн зах зээлд алтны үнэ дөрөв дэх өдрөө дараалан өсөөд байна. Бусад улсад эдийн засгийн үзүүлэлтүүд тааруу, COVID-19-ийн дельта хувилбарын халдвар эрчимтэй тархаж байгаатай холбоотойгоор эрсдэл багатай хөрөнгө оруулалтын хэрэгслийн нэг хэлбэр нь алт болжээ. Иймээс эрэлт нь өсөөд байгаа аж.
БНХАУ-ын жижиглэн худалдааны борлуулалт, үйлдвэрлэлийн гарц шинжээчдийн хүлээлтээс доогуур гарсан байна. Үүний зэрэгцээ АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж буурсан нь алтны үнэд дэмжлэг болжээ.
Мягмар гарагийн байдлаар алтны спот үнэ 0.02 хувиар өсөж, унц нь 1787.1 ам.доллар болоод байна.