“Smart” авто сэлбэг, худалдааны төвийнхөн гарааны бизнесээ эхлүүлж буй залуусыг дэмжих болжээ. “Дүүрэн смарт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Содбаяраас энэ талаар тодрууллаа.
“Smart” авто сэлбэг худалдааны төв түрээслэгчдэд ямар шинэлэг бүтээгдэхүүн санал болгож байгаа юм бэ?
-Биднийг зорьж ирсэн иргэдээс зургаан сарын турш түрээсийн төлбөр авахгүй. Үйл ажиллагаа явуулж буй талбайнх нь ам метр хэд байна, түрээслэгч үүнийхээ дагуу ус, цахилгаан, дулаан зэрэг ашиглалтын зардлаа төлөх үүрэг хүлээнэ. Өөрөөр хэлбэл, гарааны бизнес эрхэлж буй залуусаас түрээсийн үндсэн төлбөрийг эхний зургаан сар авахгүй. Энэ бол бизнес эхлүүлж буй хүмүүст маш том боломж. Зургаан сар гэдэг бизнесээ эхлүүлсэн ямар ч хүнд хөл дээрээ босох хугацаа юм.
-Танай авто сэлбэг худалдааны төв юм билээ. Хөнгөлөлт зөвхөн энэ чиглэлийн компани, эсвэл ижил төрлийн бизнес эрхэлдэг иргэдэд хамаатай юу?
-Бид маш уян хатан бодлого баримталж байна. Нэг, хоёрдугаар давхарт авто худалдаа бий. Гурав, дөрөвдүгээр давхарт солонгос бараа, өмдний бөөний худалдаа, хүүхдийн хувцас, тавилгын дэлгүүр гэх мэт төрөл бүрийн чиглэлээр бизнес эрхэлж буй хүмүүсийг оруулсан.
-Зургаан сарын хугацаанд түрээсгүй болохоор павильон, лангуу дүүрчихсэн үү?
-Байгууллагынхаа цахим хуудсанд мэдээлэл оруулсан даруйд нэг, хоёрдугаар давхар дүүрсэн. Хоёрдугаар давхар 80, гуравдугаар давхар 50 хувьтай байна. Дөрөвдүгээр давхарт албан байгууллагууд орохоор оффис захиалга өгсөн. Зарим байгууллага нүүж ирээд байна.
-Та бүхэн яагаад ийм шийдвэр гаргасан юм бэ?
-Оффисоо худалдаж аваад үйл ажиллагаагаа эхлүүлэх гэтэл “Ковид-19” цар тахал дэгдчихсэн. Ингээд юу ч хийж амжаагүй байтал хатуу хөл хорионд удаа дараа орлоо. Ахин, дахин хямралын “шуурганд” өртөхөөр байгууллагууд эхнээсээ дампуурсан. Бид ч хямралыг биеэрээ мэдэрсэн учир бусдыгаа дэмжье гэж шийдсэн юм. Ер нь төр, засгийн буруу шийдвэрээс болж маш олон хүн хохирлоо шүү дээ. Өдгөө цаг арай наашилж байна. Тиймээс бидэнтэй адил хямралд өртсөн залууст тусалж хүнд хэцүү цагийг хамтдаа даван туулъя гэсэн юм.
Бид “Smart” худалдааны төвийн давхруудаар орж байгууллагуудын үйл ажиллагааг сонирхов. 225 дугаар лангууныхан найман ам метр талбайд үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ. Тэд нэг сард ашиглалтын зардалд 40 гаруй мянган төгрөг төлдөг. Дулаан тохилог орчин учраас гадаа зогсож наймаа арилжаа эрхэлдэг хүмүүс “Smart” руу хошуурч эхэлжээ. Гадна талбайд үйл ажиллагаа явуулдаг ижил төрлийн худалдаа үйлчилгээний байгууллагатай харьцуулахад энд хамаагүй илүү тохилог аж.
Э.Содбаяр хэлэхдээ зургаан сар өнгөрсөн ч түрээсийн бодлогодоо уян хатан хэвээр байна гэсэн. Тодруулбал, түрээслэгч хоёр жилийн гэрээ байгуулбал зургаан сарын дараах гурван сарын төлбөрөөс тавин хувь хөнгөлөх юм. Үндсэн төлбөрийн хувьд ч маш бага үнэ ханш тогтоосон аж.
Зарим түрээслэгчтэй уулзаж сэтгэгдлийг нь сонслоо. Төвийн шугамд холбогдож, бохирын шугам татаж, халуун, хүйтэн усаа “хананаасаа” авдаг. Гаднаа машины зогсоолтой, дотроо зоогийн газартай нь давуу тал хэмээн худалдаа эрхлэгчид онцоллоо.
Ийнхүү тоос шороогүй битүү, халуун, хүйтэн устай, цэвэр, бохироо шийдсэн тохилог орчинд, дээрээс нь зургаан сар түрээс төлөхгүйгээр үйл ажиллагаа явуулж, элгээрээ хэвтсэн эдийн засгаа сэргээж буйдаа аж ахуй нэгж байгууллагын эзэд, түрээслэгчид сэтгэл хангалуун байсан.
Нэгдүгээр давхарт 25 ам метр талбайд үйл ажиллагаа явуулж буй түрээслэгч нэг сард 155 000 төгрөгийг ашиглалтын зардалд өгч буй. Зургаан сарын турш өөр зардал төлөхгүй. Тус компанийн эзэн сэтгэл ханамж 100 хувь байгаагаа илэрхийлсэн. “Mannol” тосны албан ёсны борлуулагч Г.Нэргүй “Цар тахлын хүнд хэцүү үед энд ирсэн. Одооноос л бизнес маань жаахан сэргэж байна. Манайх энд нүүж ирснээр зургаан сарын түрээс төлөөгүй нь маш том дэмжлэг болсон. Залуус хамтаръя гээд нэг нэгнээ дэмжиж байгаа нь сайхан санагдсан. Түрээс төлөхгүй болохоор тээврийн үнэ өссөн ч бид бас “Аляска”, “Mannol” тосны үнэ нэмэхдээ уян хатан бодлого баримталж байна хэмээсэн юм.
Тавдугаар давхарт орон орны хоолны газар ажиллуулахаар тохижуулжээ. Хиншүү сорогч, ширээ сандал, тусгай зөвшөөрлийг нь хангаж буй. Үйлчлүүлэгч ирээд бизнес хийхэд л болох аж. Тус давхарт эзнээ хүлээж буй лангуу, зай, талбай хэд хэд байсан. Гадна, доторх орчин, давхар болгондоо хяналтын камер байрлуулж гэмт хэргээс урьдчилан сэргийлжээ. Худалдан авагчид ч хүндээ ээлтэй дулаан тохилог орчноос бөөний үнээр бараа, материал худалдан авахдаа сэтгэл хангалуун байгаагаа хэлж байсан.