Үндэсний статистикийн хороо зургадугаар сард улсын инфляц 6.6, Улаанбаатар хотын инфляц 7.1 хувь байсныг мэдээллээ. Задлаад харвал махны үнэ 2.1, хатуу түлш 0.5, шатахуун 0.4 нэгж хувь буюу үндсэндээ нийт инфляцын гурван нэгж хувь буюу 40 хувийг бүрдүүлжээ. Цар тахал дэгдсэн 2020 онд дунджаар 2-3 хувьд хэлбэлзэж байсан инфляц сүү- лийн гурван сард 5-6 хувь орчимд хэлбэл-зэж байна. Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Мөнгөний бодлогын арга хэрэгсэл нь эдийн засгийн хэт халалт болон хөрөлтөөс үүдэлтэй инфляцад хариу үйлдэл үзүүлж, зорилтот түвшний орчимд тогтворжуулахад чиг-лэгддэг. Нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлтөд мөнгөний бодлогоор хариу үйлдэл үзүүлэх шаардлага бага юм. Нийлүүлэлт, тээвэр зэрэгтэй холбоотой үнийн өсөлтийн хувьд тухайн шалтгааныг нь шийдвэрлэснээр үүнтэй холбоотой үнийг тогтворжуулах нь зүйтэй. Ингэс-нээр эдийн засгийн сэргэлтийг дэмжсэн бодлого үргэлжлэх боломж бүрдүүлнэ” гэж байр сууриа илэрхийлжээ. Харин цаашдын төлөвийн талаар оны эцэст инфляц Төвбанкны зорилтын дээд интервал болох найман хувьд хүрэх хэдий ч ирэх оны сүүлийн хагаст голч зорилт зургаан хувийн түвшин рүү буурна гэсэн хүлээлттэй байгаа юм байна. Мөн нийлүүлэлтийн болон нэг удаагийн шинжтэй хүчин зүйлсийн нөлөө ирэх оноос арилж, инфляц 2022-2023 онд тогтворжино гэж үзжээ.