“КОВИД-19” цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ажилд онцгой үүрэг хүлээн ажиллаж буй төрийн жинхэнэ болон төрийн үйлчилгээний алба хаагчдын түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамрагдан гэрээ байгуулсан иргэдийн зээлийн эргэн төлөлтийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл дахин хойшлуулсан. Уг шийдвэрийн дагуу төрийн албан хаагчид зээлийн эргэн төлөлтөө хойшлуулах нэмэгджээ. Тиймээс НОСК-аас халдварт өвчний тархалтаас сэргийлэх үүднээс иргэдийн хүсэлтийг цахимаар болон зөвхөн мессежээр хүлээн авч буй аж. Зээлийн эргэн төлөлтөө хойшлуулах хүсэлтийг өнөөдрийн 00.00 цагаар дуусгавар болгоно.