ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ шатахууны бизнес эрхлэгч нарт хатуухан хариуцлага тооцохоо нүүр номоороо дамжуулан мэдэгджээ. Тодорхой хэлбэл, тэрбээр "Шатахууны компаниудад 234.000.000 (хоёр зуун гучин дөрвөн сая) төгрөгийн торгууль ногдууллаа. 2018-2021 оны шалгалтуудад зөрчил давтагдсан ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг Уул уурхай хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлнэ" гэжээ. Маргааш шатахууны бизнес дэх сөрөг үзэгдлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна.