ОПЕК-ийн гишүүн орнууд дэлхийн эдийн засагт учрах дарамтыг бууруулах үүднээс газрын тосны олборлолтыг ирэх наймдугаар сараас өдөрт 400 мянган баррелиар нэмэгдүүлэхээр тохиролцжээ. Энэ тухай тус байгууллагын өчигдөр /2021.07.18/ болсон цахим хурлын дараа нийтлэгдсэн илтгэлд дурдсан байна.
Уг тохиролцооны үр дүнд 2021 оны эцэс гэхэд олборлолтын хэмжээ анх төлөвлөсний дагуу 2 сая баррелиар нэмэгдэж, 2022 оны 9-р сар гэхэд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 5.8 сая баррель олборлолтын хязгаарлалтыг бүрэн цуцлах аж. Эл шийдвэр огцом нэмэгдээд буй шатахууны үнэд ч нөлөөлнө гэж үзэж байна. Гэрээг найман сараар сунгаж 2022 оны тавдугаар сарын 1-ээс 12-р сарын 31 хүртэл хүчин төгөлдөр үйлчлэх юм.
“Brent” маркийн нефтийн үнэ энэ онд 43 хувиар нэмэгдэж, нэг торх нь 74 орчим ам.долларт хүрсэн юм. Өнгөрсөн онд “ОПЕК” болон түүний түншүүд нефтийн эрэлт болон үнэ буурсантай холбогдуулан өдөрт олборлох нефтийн хэмжээг урьд байгаагүйгээр буюу 10 сая торхоор бууруулсан билээ.