"Монголбанк" энэ оны зургаадугаар сард 2.3 тонн үнэт металл худалдан авчээ. Ингэснээр оны эхнээс өссөн дүнгээр 9.3 тн үнэт металл худалдан аваад байгаа аж. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1.5 тн-оор буурсан үзүүлэлт гэнэ.
Өнгөрсөн сард Дархан-Уул аймаг дахь "Монголбанк"-ны хэлтэс 112.5, Баянхонгор аймаг дахь салбар 107 кг үнэт металл худалдан авсан байна.
"Монголбанк"-ны нэг грамм алт худалдан авах дундаж ханш нь өнгөрсөн сард 167.924.18 төгрөг байсан гэнэ.