Улаанбаатар дахь Гаалийн газрынхан татвар орлогын байдлаа тайлагнав
2021 оны эхний 05 сарын байдлаар улсын төсөвт 908.1 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 789.3 тэрбум төгрөгийг оруулж, төлөвлөгөөний биелэлт 86.8 хувьтай гарчээ.
Засгийн газрын тогтоолоор хойшлогдсон татварыг гүйцэтгэлд оруулан тооцвол гүйцэтгэл 88.8 хувьтай байна.
Гадаад худалдааны бараа эргэлтийн тойм
- Мэдүүлгийн тоо 60394, үүнээс импортын 58304, экспортын 798 гаалийн бүрдүүлэлт хийгдсэн.
- Нийт статистик дүн 1 тэрбум 614.6 сая ам.доллар, үүнээс Импорт 1 тэрбум 369 сая ам.доллар, Экспорт 148.6 сая ам.доллар, Ногдуулсан татварын дүн 779 тэрбум 339.4 сая төгрөгийн татвар ногдуулсан байна.
- Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт мэдүүлгийн тоо 4906-аар буюу 8.8%-иар, импортын статистик 237.3 сая ам.доллараар буюу 21.9%-иар, экспортын статистик 148.6 сая ам.доллараар буюу 152.6 %-иар,ногдуулсан татварын дүн 142.4 тэрбум төгрөгөөр буюу 23.3%-иар тус тус нэмэгдсэн байна.
- Хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан барааны статистик 116.3 сая ам.доллар, энэ нь нийт импортын бараа эргэлтийн 8.8%, Чөлөөлсөн татварын дүн 50.5 тэрбум төгрөг.
- Татварын орлого бүрдүүлдэг гол нэрийн бараа болох нефтийн бүтээгдэхүүн, автомашин, тамхи тамхин бүтээгдэхүүн. Эдгээр бүтээгдэхүүний ногдуулсан татварын дүн 395.5 тэрбум төгрөг ба нийт татварын орлогын 54.5%-ийг эзэлж байна.
2021.05.06-2021.05.26 хооронд
- Гаалийн бүрдүүлэлт 10984, үүнээс импортын 10683, экспортын 301 гаалийн бүрдүүлэлт хийгдсэн.
- Нийт статистик дүн 336.5 сая ам.доллар, үүнээс импорт 274.6 сая ам.доллар, Экспорт 61.9 сая ам.доллар, Ногдуулсан татварын дүн 140.6 тэрбум төгрөгийн татвар ногдуулсан байна, өдрийн дундаж татварын орлого 6.7 тэрбум байна. / хугацааны эхний 7 хоногт өдрийн дундаж татварын орлого 8 тэрбум байсан /
- Энэ хугацаанд экспортын 61,9 сая ам.долларын бараанд 301 гаалийн бүрдүүлэлт хийгдсэнээс хонь ямааны ноос, ноолуур 47.1 сая ам доллар буюу нийт экспортын статистикийн 76.1%-ийг эзэлж байна.
- Цахимаар өөрөө мэдүүлэх программаар мэдүүлсэн 20 ААН-ийн 3.7 сая ам.доллар бараанд 113 гаалийн бүрдүүлэлт хийж 1.8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлсэн.
- Ажлын цагийг уртасган өдөр бүр 17.30-20.00 цагийн хооронд ажилласнаар 5-р сарын 6-ны өдрөөс хойш 2045 гаалийн мэдүүлгээр 102.7 сая ам.долларын 17506 тн ачаанд бүрдүүлэлт хийгдэж 38 тэрбум төгрөгийн татвар ногдуулж ажилласан байна.
Хугацааны сүүлээр Гаалийн хяналтын бүсэд ирэх ачаа бараа бүхий чингэлгийн тоо буурсан нь Тяньжин боомтод үүссэн нөхцөл байдалтай холбоотой бөгөөд тус гаалийн газар саатсан чингэлгийг хүлээн авахад бэлдэж бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.