Он гарснаас хойш тавдугаар сарын 16-ны байдлаар уул уурхайн салбарынхан 7.923.4 мянган.тонн нүүрс, 428.8 мян.тн зэсийн баяжмал, 2.929 мян.тн төмрийн хүдэр экспортолжээ. Өнгөрсөн хугацаанд 7.923.4 мян.тн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 55.6 хувиар өссөн үзүүлэлт хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлэв. Харин 428.8 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 11.5 хувиар буурсан үзүүлэлт аж. Мөн 2.929 мян.тн төмрийн хүдэр, баяжмал экспортолсон нь өнгөрсөн оныхоос 5.9 хувиар буурсан дүн гэнэ. Тэгвэл 2.016.1 мянган баррель газрын тос экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 252 хувиар өсөлттэй үзүүлэлт аж.
Ташрамд дурдахад, он гарснаас хойш энэ сарын 14-ний байдлаар "Монголбанк" 7.305.88 мян.тн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үеийнхээс 20.1 хувиар буурсан дүн гэв.