"Монголбанк" энэ оны дөрөвдүгээр сард 1.3 тонн үнэт металл худалдан авчээ. Ингэснээр он гарснаас хойш 4.3 тн үнэт металл худалдан аваад байгаа бөгөөд энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 2.5 тн-оор буурсан үзүүлэлт гэнэ.
Тэгвэл өнгөрсөн сард Дархан-Уул аймаг дахь "Монголбанк"-ны хэлтэс 25.5, Баянхонгор аймаг дахь салбар 61 килограмм үнэт металл худалдан авсан байна. Тэд нэг грамм алт худалдан авах дундаж ханшийг 160.616.05 төгрөгөөр тооцоолжээ.