Улаанбаатар хот дахь Гаалийн газар, Буян-Ухаа дахь Гаалийн газар, Улс хоорондын шуудан илгээмжийн Гаалийн газар уртасгасан цагаар ажиллахаар болжээ. Тодруулбал, өнөөдрөөс буюу тавдугаар сарын 6-наас зургадугаар сарын 30-ныг дуустал өдөр бүр 08.30-20.00 цагт ажиллах нь. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин, Улаанбаатар хотын хөдөлгөөнийг хязгаарласнаас гаалийн бүрдүүлэлт хийх материалууд хуримтлагдсанаас ийн зохион байгуулалт хийжээ. Тиймээс иргэн, аж ахуйн нэгжүүд дээрх өдрүүдэд амжиж гаалийн бүрдүүлэлтээ хийлгэхийг ГЕГ-аас мэдээллээ.