"Монголанк"-наас гуравдугаар сард гадаадын шууд хөрөнгө оруулалт 314.8 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеийнхээс 54 хувиар өссөн талаар мэдээллээ. Гадаадын хөрөнгө оруулалт ийнхүү огцом өссөнөөр он гарснаас хойш эхний гурван сарын байдлаар дотогшлох мөнгөний урсгал 514.6 сая ам.долларт хүрсэн гэнэ. Харин өнгөрсөн сард "Мазаалай" бондын өрийг барагдуулснаар энэ онд гарах мөнгөний урсгалын хэмжээ багасна хэмээн дээрх банкнаас мэдээллээ. Мөн урьдчилсан тооцооллоор энэ онд 1.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт гадаадаас орж ирэх төлөвтэй байгааг дурдаж, үүний 600-700 сая ам.доллар нь "Оюутолгой"-н төсөлтэй холбоотой гэв. Мөн төлбөрийн тэнцэл 163.4 сая ам.доллар болсон байна.