Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын нэгдүгээр тунд уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын 25 мянган ажилтан хамрагджээ. Улмаар “Тавантолгой”, “Нарийн сухайт”, “Айл баян”-ы уурхайн ажилчдыг эхний ээлжид вакцинжуулалтын хоёрдугаар тунд хамруулахаар болсон гэнэ. Тодруулбал, Зэвсэгт хүчний жанжин штабын явуулын баг дархлаажуулалтыг гурван чиглэлд хийх бөгөөд нэгдүгээр баг тавдугаар сарын 2-ны өдөр, хоёр болон гуравдугаар ирэх сарын 4-нөөс дээрх чиглэлийн уурхайнуудад дархлаажуулалтын хоёрдугаар тунг хийж эхлэх аж.
Чиглэл бүрт эмнэлгийн 10 ажилтантай бүрэлдэхүүн, түргэн тусламжийн нэг машин вакциныг тээвэрлэх юм байна. Дээрх уурхайн ажилчдыг дархлаажуулалтад хамруулсны дараа бусад чиглэлийн уурхайн ажилчдыг вакцинжуулах гэнэ.