Манай улс энэ оны эхний дөрвөн сарын (дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн) байдлаар 7.333.2 мянган тонн нүүрс экспортолжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 3.404.3 буюу 86.6 хувиар өссөн үзүүлэлт гэнэ. Мөн 1.711.3 мянган барелль газрын тос экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 285 хувиар өссөн дүн аж. Харин 374.6 мян.тн зэсийн баяжмал гадаад улс руу нийлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 35.2 мян.тн буюу 8.6 хувиар буурчээ. Үүнээс гадна төрийн хүдрийн нийлүүлэлт ч мөн адил өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар буурсан гэнэ.