Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, "Хөл хорио тогтоосноос хойш гурав дахь долоо хоногтоо явж байна. Гурав дахь долоо хоногоос халдварын тоо харьцангуй тогтвортой болж ирсэн. Мөн халдварын тархалтын эрчмийг илрэхийлдэг R утга 1.2 байснаас 1.1 болж, 0.1 хувиар буурсан.
Хөл хорионы бас нэгэн чухал ач холбогдол бол вакцины үр дүнг хадгалах. Монгол Улсад дархлаажуулалт явагдаж эхэлсэн ч халдварын тархалт өндөр байгаа үед вакцин хийлгэсэн хүмүүс ч халдварт өртөх эрсдэл бий болж байна. Вакцины нэгдүгээр тунгаа хийлгэсэн хүмүүсийн 0.4 хувь нь халдвар авсан. Халдвар өргөн хүрээнд тархсан учраас вакцинд хамрагдсан хүмүүсийг халдварт өртүүлэхгүй байх арга хэмжээ авахад хөл хорио чухал ач холбогдолтой. Мөн вакцинжуулалтын хамрагдалтыг өргөжүүлэхэд вирусийн мутац үүсэх эрсдэлтэй байдаг. Дэлхий нийтэд вирусийн шинэ хувилбаруудаар үүсгэгдсэн дэгдэлт их байгаа энэ үед коронавирусийн мутацийн судалгааг аваад, мэдээллүүдээ нэгтгэхэд хөл хорионы хатуу дэглэм ач холбогдолтой.
Хэрэв хөл хорио тогтоогоогүй байсан бол халдварын тохиолдол нэмэгдэх байсан. Эхний ээлжинд халдварын тоо тогтворжоод хөл хорионы хугацаа уртсах тусам буурах тооцооллыг хийгээд байна" гэдгийг онцлон хэлэв.