Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 18-ний хооронд уул уурхайн салбарынхан 7.163.7 мянган.тонн нүүрс, 352.3 мян.тн зэсийн баяжмал, 2.244.4 мян.тн төмрийн хүдэр экспортолжээ. Он гарснаас хойш 7.163.7 мян.тн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 95.3 хувиар өссөн үзүүлэлт гэнэ. Харин 352.3 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 6.2 хувиар буурсан үзүүлэлт аж. Мөн 2.244.4 мян.тн төмрийн хүдэр, баяжмал экспортолсон нь өнгөрсөн оныхоос 9.1 хувиар буурсан дүн гэнэ.
Ташрамд дурдахад, Монголбанк он гарснаас хойш 3.404.8 килограмм алт худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 2.867.3 буюу 45.7 хувиар буурчээ.