Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл, Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Монголбанк” болон нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран ажиллах санамж бичгийг өнгөрсөн онд байгуулсан билээ. Эл санамж бичгийн дагуу залуучуудад санхүүгийн боловсрол олгох нийслэл, орон нутгийн 35 сургагч багшийг бэлтгэх цахим сургалтыг тав хоногийн турш цахимаар явуулахаар боллоо.
Энэ удаагийн сургагч багш бэлтгэх сургалт нь “Дэлхийн мөнгөний долоо хоног” аяны хүрээнд зохион байгуулагдсанаараа онцлог хэмээн “Монголбанк”-наас мэдээлсэн юм. Сургалтад нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн залуучуудын хөгжил хариуцсан ажилтнууд оролцсон бөгөөд цаашид бэлтгэгдсэн сургагч багш нар нь залуучуудад хувь хүний санхүүгийн боловсрол олгох ажлыг хэрэгжүүлэх юм байна.