Манай улс энэ оны эхний улиралд 121 улстай худалдаа хийж, гадаад худалдааны барааны эргэлт 3.5 тэрбум ам.доллар хүрэв. Үүний хоёр тэрбум ам.доллар нь экспорт, 1.5 нь импортынх байв. Нийт бараа эргэлтийн дундаж хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.3 тэрбум, экспорт 964.6 сая, импорт 362.1 сая ам.доллароор өсжээ. Харин энэ оны эхний гурван сарын байдлаар экспорт 665.8, импорт 601.4 сая болж өмнөх сараас экспорт 28.8 сая доллароор буурч, импорт 138 саяар өсжээ.
Оны эхний улиралд экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 946.6 сая ам.доллароор өсөхөд зэсийн баяжмал хамгийн их үүрэг гүйцэтгэжээ. Өнгөрсөн хугацаанд зэсийн баяжмалынх 269.6, нүүрснийх 439.4 сая ам.доллароор нэмэгдсэн гэнэ.