Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа дэмжих 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд ажлын байрыг дэмжих зорилгоор хоёр их наяд хүртэлх төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкуудын санхүүгийн чөлөөт эх үүсвэрт тулгуурлан иргэдэд олгохоор болсон билээ. Тэгвэл Сангийн яамнаас эл зээлийн асуудлаар цаг үеийн мэдээлэл хийлээ.
Одоогоор 7.116 зээлдэгчид 509.6 тэрбум төгрөгийн зээл олгосон хэмээн тус яамнаас мэдээллээ. Улаанбаатар хотын 2.897 зээлдэгчид 279.6, орон нутгийн 4219 зээлдэгчид 230 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.
Нийт зээлийн 1.111 нь аж ахуйн нэгжид, 6.005 нь иргэнд очсон гэнэ. Мөн шинээр 6.760 зээлдэгчид 477.4 тэрбум төгрөг олгосон бол дахин санхүүжилтэд 356 зээлийн 32.2 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Харин чанаргүй 22 зээлийн батлан даалтад 2.5 тэрбум төгрөгийн туслалцаа үзүүлсэн гэнэ.
Сангийн яаманд 4.269.7 тэрбум төгрөгийн 33.892 зээлийн хүсэлт ирүүлсний 12.122 нь судалж, 6.812 нь судлагдаагүй, 7.842 хүсэлтээс нь татгалзсан байна.