Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас 150 сая гаруй хүн дундаж давхаргаас шахагдан, доод давхаргад шилжсэнийг Олон улсын валютын сангаас тооцон, гаргажээ. 1990-ээд оноос хойш буюу сүүлийн 30 орчим жил ийм үзэгдэл дэлхий нийтэд бүртгэгдээгүй гэнэ. Эл судалгааг хийхдээ нэг хүний өдрийн дундаж орлогыг 10-20, дунджаас илүүг 20-50 ам.доллар хэмээн тооцсон гэнэ. Одоогоор дундаж давхарга нь шахагдаж, доод давхаргад шилжсэн хамгийн олон хүн амтай бүс нутагт Өмнөд Ази, Өмнөд Африк багтаад байна. Дээрх 150 гаруй сая хүний 134 сая нь хөгжиж буй орных болохыг тогтоожээ.