Өнгөрсөн онд ашиглалтад оруулсан цахилгаан станцуудын 82 хувийг сэргээгдэх эрчим хүчний станц эзэлж буйг Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг (IRENA)-аас мэдээллээ. Хятад улсад шинээр суурьлагдсан эрчим хүчний чадал 136 гВт байгаа нь нийт өсөлтийн талаас илүү хувийг эзэлж буй гэнэ.
Ташрамд дурдахад Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг нь АНЭУ-ын Абу Даби хотын Масдарт байрладаг бөгөөд сэргээгдэх буюу нарны эрчим хүч ашиглах, усны хэмнэлт болон хог хаягдлыг бууруулах чиглэлээр бодит шийдлүүдийг хэрэгжүүлэн, хөгжүүлж буй “ногоон байгууламж” бүхий хот юм.