Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 4-ний хооронд уул уурхайн салбарынхан 6.825.2 мянган.тонн нүүрс, 322.4 мян.тн зэсийн баяжмал, 1.961.7 мян.тн төмрийн хүдэр экспортолжээ. Он гарснаас хойш 6.825.2 мян.тн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 113 хувиар өссөн үзүүлэлт гэнэ. Мөн 322.4 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс хоёр хувиар өсөн үзүүлэлт аж. Харин 1.961.7 мян.тн төмрийн хүдэр, баяжмал экспортолсон нь өнгөрсөн оныхоос есөн хувиар буурсан дүн гэнэ.Ташрамд дурдахад, манай улс он гарснаар хойш 1379.6 мянган баррель газрын тос экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 328 хувийн өсөлттэй үзүүлэлт хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.