Цахилгаан атвомашины зах зээлд томоохон байр суурь эзэлдэг “Tesla” компанийнхан энэ оны эхний улиралд 184.800 машин борлуулснаа мэдэгдлээ. Хятад болон АНУ-ын зах зээлд цахилгаан автомашин сонирхогч нэмэгдсэн нь ийнхүү борлуулалт өсөхөд нөлөөлсөн хэмээн шинжээчид үзсэн аж. Мөн цаашид борлуулалт энэ хэвээрээ үргэлжилбэл 2021 онд 850.00 автомашин худалдаалах төлөвтэй гэнэ.
Тэгвэл Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor” компанийнхан энэ оны эхний улиралд 603.000 автомашин борлуулжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 22 хувиар өссөн үзүүлэлт аж. Тус компанийн “Lexus” брэндийн SUV ангиллын загвар эрэлттэй байсан нь борлуулалт нэмэгдэхэд голлон нөлөөлсөн гэнэ.