“Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг “Монголбанк” 2016 оноос хэрэгжүүлж эхэлсэн билээ. Тус хөтөлбөрийн хүрээнд “Монголбанк”, “Шпаркассэ” банк хамтран санхүүгийн боловсролыг дэмжих санаачилгыг хэрэгжүүлэх, орон нутаг болон алслагдсан бүс нутагт амьдарч буй иргэдэд дэмжлэг үзүүлэхээр болсон. Үүний хүрээнд “Шпаркассэ” банкны зүгээс орон нутагт сургалт зохион байгуулах үйл ажиллагаанд зориулан автобус болон сургалтын хэрэглэгдэхүүнийг бэлэглэхээр болжээ. Бэлэглэлийн гэрээнд гарын үсэг зурах ёслолд ХБНГУ-ын Элчин сайдын яамны онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ёорн Розенберг Шпаркассэ банкны Монгол дахь сангийн суурин төлөөлөгч Маркус Лох нар гарын үсэг зуржээ.